Глобал Күүки Бодлого

Сүүлд Шинэчилсэн 2026 оны 3-р сарын 24

Глобал Күүки Бодлого

Энэхүү Күүки Бодлого нь Abbott Нууцлалын Бодлого болон бусад холбогдох нууцлалын мэдэгдлүүдийн нэмэлт болно. Үүгээр манай вебсайтууд дээр күүки ба ижил төстэй мөшгих технологиудыг Abbott хэрхэн ашигладаг тухай нэмэлт мэдээллийг өгдөг. Күүки ашиглалт нь тухайн сайтын үйл ажиллагаа, бүс нутаг болон холбогдох хууль эрх зүйн шаардлагаас хамаарч өөр байна.

1. Күүки Гэж Юу Вэ, Бид Яагаад Ашигладаг Вэ?

Күүки гэдэг нь таныг аливаа вебсайтаар зочлох үед таны төхөөрөмжид байршуулдаг жижиг текстэн файл юм. Күүки нь таны төхөөрөмжийг янз бүрийн зорилгоор таних боломжийг вебсайтад олгодог. Жишээлбэл, та Abbott вебсайт дээрх маягт эсвэл өгөгдлийн талбарт мэдээллээ оруулбал күүки таны хамгийн их зочилдог хэсгүүд эсвэл сонголтоор хэрэглэгчийн ID гэх мэт сонголтуудыг тань сануулах боломжийг сайтад олгодог.

Күүки ба ижил төстэй технологиуд нь Abbott-д дараах боломжийг олгодог:

  • Манай вебсайтуудыг хангах ба сайжруулах
  • Таны хэрэглээг тусгайлан тохируулах
  • Вебсайтын хандалт болон ашиглалтын хэв маягийг ойлгох
  • Гүйцэтгэл болон аюулгүй байдлыг сайжруулах
  • Дүн шинжилгээ, үйл ажиллагаа, мөн зөвшөөрөгдсөн үед сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих

Зарим вебсайтын функцууд Шаардлагатай/Үргэлж Идэвхтэй күүкигүйгээр хэвийн ажиллахгүй байж болно.

Бусад Мөшгөгч Технологиуд

Abbott нь веб beacon (интернет тэмдэглээс, нэг пиксельт GIF, тунгалаг GIF, үл үзэгдэх GIF зэргээр мөн нэрлэгддэг) зэрэг технологийг мөн ашиглаж болно. Эдгээр жижиг графикууд нь вебсайт ашиглалтыг ойлгоход бидэнд тусалдаг. Жишээлбэл, нэг хуудсыг хэдэн удаа үзсэнийг, эсвэл э-мэйл нээгдсэн эсэхийг мэдэхэд ашиглана. Эдгээр нь онлайн зар сурталчилгаа эсвэл манай хуудсан дээр байршиж, үр нөлөөг үнэлэх болон манай үйлчилгээг сайжруулахад ашиглагддаг.

2. Бидний Ашигладаг Күүки ба Мөшгөх Технологийн Төрлүүд

Холболтын Хэсгийн болон Байнгын Күүки

Холболтын хэсгийн күүки

  • Түр хугацааных бөгөөд хөтчөө хаах үед устана.
  • Навигаци хөнгөвчлөх, зохисгүй илгээлтээс сэргийлэх, нэгдсэн статистик мэдээлэл цуглуулахад ашиглагдана.

Байнгын күүки

  • Устгах эсвэл хугацаа нь дуусах хүртэл таны төхөөрөмж дээр хадгалагдана.
  • Таны тохиргоо ба сонголтыг санах, дахин нэвтэрч буй хэрэглэгчийг таних, таны хэрэглээг хувийн болгоход ашиглагдана.
  • Байнгын күүки нь зөвхөн өөрийн хүсэлтээр (жишээ нь, бүртгүүлэх эсвэл зөвшөөрөл өгөх замаар) мэдээллээ өгсөн тохиолдолд л хувийн мэдээллийг агуулж болно.

Үндсэн болон Гуравдагч Талын Күүки

  • Үндсэн күүкиг Abbott тохируулдаг.
  • Гуравдагч талын күүкиг Abbott-оос хамааралгүй Үйлчилгээ Үзүүлэгч эсвэл түншүүд (жишээ нь, дүн шинжилгээ, зар сурталчилгааны) тохируулдаг. Abbott нь вебсайтаа спам, луйвар, зүй бус ашиглалтаас хамгаалах зорилгоор гуравдагч талын күүкиг (жишээ нь, reCAPTCHA Enterprise) ашиглаж болно.

            o  Гуравдагч талууд өөрсдийн нууцлалын бодлого, Ашиглалтын Нөхцөл, эсвэл Эцсийн Хэрэглэгчийн Лицензийн Гэрээний дагуу мэдээллийг боловсруулж болно. Бид таныг тэдгээртэй танилцахыг зөвлөж байна.

            o  Abbott таны нууцлалыг хамгаалах зорилгоор күүкигээр цугларсан өгөгдлийг таних боломжгүй болгох эсвэл нэгтгэх технологиудыг ашиглаж болно.

3. Күүки Ангиллууд

Abbott вебсайтууд олон төрлийн зорилгоор күүки ашиглаж болно. Тухайн вебсайт, дэд домэйн, бүс зэргээс хамаарч күүки ангилал өөр байж болно. Нийтлэг ангиллууд:

  • Үргэлж Идэвхтэй / Шаардлагатай Күүки
    Эдгээр күүки нь вебсайт ба үндсэн функцуудын хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Үүнд аюулгүй байдал (жишээ нь, reCAPTCHA Enterprise), сүлжээний удирдлага, суурь үйл ажиллагаа, үндсэн медиа тоглуулагч зэрэг багтана. Эдгээрийг Abbott эсвэл манай үйлчилгээ үзүүлэгчид хангаж болно. Эдгээр күүкиг идэвхгүй болгох боломжгүй.
  • Үйл Ажиллагааны Күүки
    Эдгээр күүки нь үндсэн бус медиа, хэрэгсэл, функц зэрэг сайжруулсан үйл ажиллагаа болон хувийн хэрэглээг бий болгодог. Эдгээр күүки нь гуравдагч талуудад мэдээлэл хуваалцахыг зөвшөөрч болно. Хэрэв идэвхгүй болговол зарим функцын хэвийн ажиллагаа алдагдаж болно.
  • Гүйцэтгэлийн Күүки
    Эдгээр күүки нь хэрэглэгч манай вебсайттай хэрхэн харилцдаг, аль хуудаснууд хамгийн эрэлттэй байдаг, мөн хэрэглэгч сайтаар хэрхэн навигаци хийдгийг ойлгох зэргээр дүн шинжилгээ хийхэд тусалдаг. Эдгээр күүки нь дүн шинжилгээний зорилгоор гуравдагч талуудад мэдээлэл дамжуулж болно.
  • Зар Сурталчилгааны Күүки
    Эдгээр күүки нь зөвшөөрөгдсөн маркетинг болон зар сурталчилгааны үйл ажиллагааг дэмждэг. Үүнийг мөн таны сонирхолд нийцсэн профайл үүсгэх, таны дижитал хэрэглээг тохируулах, бусад сайтууд дээр холбогдолтой зар харуулах, мөн нийгмийн сүлжээгээр хуваалцах боломжийг бүрдүүлэхэд ашиглаж болно. Мөн эдгээр күүки нь гуравдагч талын түншүүдийн өөрсдийн хэрэглээнд зориулж мэдээлэл цуглуулах үйлдлийг зөвшөөрч болно.

Анхаарах: Abbott вебсайт болгон бүх төрлийн күүкиг ашигладаггүй. Күүки ашиглалт нь тухайн сайтын үйл ажиллагаа, бүс нутаг болон холбогдох хууль эрх зүйн шаардлагаас хамаарч өөр, өөр байна.

4. Таны Күүки Сонголтууд / Таны Нууцлалын Сонголтууд

Бүс нутгийн хууль тогтоомжоор шаардсан эсвэл зохистой гэж үзсэн үед Abbott хэрэглэгчдэд зайлшгүй бус күүки сонголтууд хийх боломжийг олгодог.

Күүки Баннер ба Сонголтын Төв

  • Та Abbott-ийн зарим вебсайтад анх удаа нэвтрэхэд күүки баннер гарч ирнэ.
  • Та бүс нутаг болон холбогдох хууль эрх зүйн шаардлагаас хамаарч “Таны Нууцлалын Сонголтууд,” “Күүки Удирдах” зэрэг сонголтыг ашиглан күүкиг зөвшөөрөх, татгалзах эсвэл тусгайлан тохируулах боломжтой.
  • Та вебсайт бүрийн доод хэсэгт байрлах күүки сонголтын төвөөр өөрийн сонголтуудыг хүссэн үедээ өөрчлөх боломжтой.

Хэрэв та Үйл ажиллагааны күүкиг идэвхгүй болговол вебсайтын зарим функцууд хязгаарлагдах эсвэл хэвийн ажиллагаа нь алдагдаж болно.

Хөтөч ба Төхөөрөмжийн Тохиргоо

Та өөрийн хөтчийн тохиргоогоор күүки удирдах боломжтой. Үүнд күүки устгах, зарим төрлийн күүкиг хязгаарлах, эсвэл күүки байршсан үед мэдэгдэл авах зэрэг багтана. Эдгээр тохиргоо нь хөтөч ба төхөөрөмжөөс хамаарч өөр, өөр байна.

5. Энэ Күүки Бодлогын Шинэчлэлт

Abbott нь өөрийн үйл ажиллагаа, технологи эсвэл хууль эрх зүйн шаардлагад гарсан өөрчлөлтийг тусгахын тулд энэ Күүки Бодлогыг тодорхой хугацааны дараа шинэчилж болно. Манай күүки ашиглалтын талаар мэдээлэлтэй байхыг хүсвэл энэхүү бодлогыг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна.

6. Асуулт байна уу?

Хэрэв танд Глобал Күүки Бодлоготой холбоотой асуулт байвал, өөрийн зочилж буй Abbott вебсайт дээрх “Бидэнтэй Холбогдох” холбоосоор дамжуулж, эсвэл дараах э-мэйл рүү бичиж болно: privacy@abbott.com

Loading...